“ХОТЫН СОЁЛ-ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” аян зохион байгуулагдаж дууслаа
Нийслэл хотоос соёлын талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаа хүрч чадахгүй байгаа алслагдмал хороодын иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан “Хотын соёл-Хариуцлагатай иргэн” аяныг зохион байгууллаа.
“Хотын соёл-Хариуцлагатай иргэн” аяныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-19 дүгээр хороодод хуваарийн дагуу зохион байгуулж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд соёл урлагийн үйл ажиллагааг 500 гаруй иргэдэд хүргэж ажилласан юм.
Үйл ажиллагааны үеэр дүүргийн Соёлын төвийн дэргэдэх “Дөрвөн цаг хамтлаг” урлагийн тоглолтоо толилуулж, “Хотын соёл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг иргэдэд хүргэсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.80.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16