ШӨХТГ: “Цементийн үнэ зургадугаар сарын 13-16-ны хооронд огцом өслөө гэх гомдол их ирлээ. Тухайлбал 300-330 мянган төгрөг байсан үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн байдаг. Үүнтэй холбоотойгоор хяналт шалгалт хийлээ. Улмаар цементийн томоохон үйлдвэрлэгч компаниудаас тодруулахад үнээ нэмээгүй гэдгийг мэдээлсэн. Тиймээс тус асуудлаар цементийн гэрээт борлуулагч болох 15 аж ахуй нэгж дээр зөрчлийн хэрэг нээн шалгалт хийлээ. Шалгалтаар тухайн аж ахуй нэгжүүдийн зургаа нь зөрчил гаргасан болох нь тогтоогдлоо. Үндсэндээ худалдааны хууль бус арга хэрэглэж, үнээ нэмэгдүүлсэн байна. Иймд үндэслэлгүйгээр үнэ нэмэгдүүлсэнд зөрчилтэй аж ахуй нэгжүүдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа.
Мөн дахин асуудал үүсгэхгүй байх үүднээс үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэв.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16