Дулааны цахилгаан станц тэргүүн байр эзлэв
Үйл явдал
/
2022-09-07
Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй-2022” сэдэвт хоёр сарын аян амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.Тэргүүн байрыг Дулааны цахилгаан станц эзлэв. Удаах байруудад Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех шалгарлаа.

“Үйлдвэрлэлийн гоо зүйн талаас ажлын байран дээрээ хүн ая тухтай орчинд ажиллах ёстой. Аливаа хүн ажлын байран дээрээ амьдралынхаа гуравны нэг хувийг өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр тухайн ажлын байрандаа цэцэг тарих, зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ахуйн сайжруулалтаар ажлын байрыг эрүүл байлгах зорилгоор хийсэн ажлын үзүүлэлтээр ийнхүү шилдэг цехүүдийг шалгарууллаа” гэж албаны хүн мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.