Сонгинохайрхан дүүргийн засаг даргын зөвлөлийн хурал боллоо
Үйл явдал
/
2022-09-07
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2022.09.06/ боллоо. Зөвлөлийн хуралд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар болон Засаг даргын орлогч оролцож цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.
 
Хурлын үеэр иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрт нь хуулийн дагуу хариу өгч хурдтай ажиллахыг санууллаа. Мөн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг тавих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдлагуудад даалгалаа.
Хурлаар:
-Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ба шийдвэрлэлтийн тухай
-Гамшгийн эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээний тухай
-Өвөлжилтийн 2022-2023 оны бэлтгэл ажлын төлөвлөгөө болон бусад асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
May be an image of 9 people, people sitting, office and indoor
May be an image of 4 people, people sitting, office and text
May be an image of 3 people, people sitting and text
May be an image of 1 person
May be an image of 2 people, people sitting and text
May be an image of 2 people and text
May be an image of text
May be an image of 3 people, people sitting, people standing and indoor
May be an image of 2 people and text
May be an image of 1 person, sitting and text
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.124.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.