Эмээлт дэхь махны үйлдвэр ОУ-ын хүнсний аюулгүй байдлыг нэвтрүүллээ
Үйл явдал
/
2022-09-07

Монголчуудын хүнсний гол хэрэглээ болох махны чанар, стандартад иргэд итгэл алдсаар удаж байна. Учир нь махны бизнес хятадуудын атганд орсноор махны чанар, аюулгүй байдалд эргэлзэх болсон. Харин хийе бүтээе гэсэн махны чиглэлийн цөөхөн хэдэн хувийн хэвшлүүд бий. Тэд ядаж л улсдаа татвар, хураамжаа төлнө. Хэдэн сарын өмнө дуулиан болоод байсан хятад компаниуд шиг “нунтаг цагаан, цардуул” гэх элдэв химийн бодис, хор найруулахгүй байлгүй.

Тэгвэл эмээлтэд гарсан явдлаас хойш нэг ч  гэсэн махны үйлдвэр монголдоо Олон улсын хүнсний аюулгүй байдлыг нэвтрүүлж эхэлжээ. Тодруулбал, махны чиглэлээр 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дотоодын “Агро нэгтгэл трейд ” ХХК хүнсний аюулгүй байдлыг ханган олон улсын “ISO 22000 2019” технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

Тус компани нарийн хууль тогтоомж, стандартын дагуу монголууддаа төдийгүй Араб, Турк, Иран гэх орнууд руу мах бэлтгэж нийлүүлдэг бөгөөд өнгөрсөн хоёр жил нөөцийн махыг бэлтгэж, төр, иргэдийнхээ хэрэглээг хангаж иржээ.

“Агро нэгтгэл трейд ” ХХК-ийн Захирал Л.Нямсүрэн хэлэхдээ, “Манай компани эрүүл, аюулгүй орчинд бэлтгэгдсэн, чанарын шаардлага хангасан мах үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Өнөөдөр ийнхүү Хүнсний аюулгүй байдлыг ханган олон улсын “ISO 22000 2019” технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.  Цаашдаа ч өнөөдрийнхөөс тэс өөр түвшинд хүрч ажиллаж болно” хэмээн  хэлж байв.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.178.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.