Монгол улсын хэмжээнд ХУУРАМЧ ДИПЛОМ үйлдсэн нийт сургууль, цэцэрлэгийн 724 багш байна
Үйл явдал
/
2022-09-07

БШУЯ: Сургууль, цэцэрлэгийн багш болон удирдлагын боловсролын бичиг баримтад хяналт, шалгалт хийхэд нийт 724 багш, ажилчид хуурамч дипломтой байна. Улмаар тус асуудалд онцгой анхаарал тавьж, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

Тухайлбал хуурамч диплом үйлдэн улсад олон жилийн хугацаанд хохирол үүсгэсэн этгээдийг нөхөн төлбөр төлүүлэх, цаашлаад багшлах эрхийг нь хураан ажлаас халах хүртэл арга хэмжээ ногдуулна.

Эсрэгээрээ боловсролын байгууллагаас алдаа, дутагдал гаргасан тохиолдолд тухайн багшийг туслах багш болгон ажлын байранд нь үлдээж болно.

Энэ асуудлаар мөн ажлаас халагдах олон боловсон хүчний орон зай үүсч байгаа тул тэдгээрийг нөхөх зорилгоор багшлах эрхтэй төгсөөд, ажлын байргүй байгаа багш ажилчдыг сургалтанд хамруулан ажил олгоно. Ингэснээр ажилгүй байгаа багш нар гэнэтийн үүссэн орон тоог нөхөх боломжтой.

Нийт дипломын зөрчилтэй их, дээд сургуулиудыг танилцуулбал:

  1. МУБИС+Харъяа сургуулиуд – 416 зөрчил
  2. МАРГАД ДЭЭД СУРГУУЛЬ – 45 зөрчил
  3. ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ – 25 зөрчил
  4. ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛЬ – 20 зөрчил
  5. СОЁЛ УРЛАГЫН ИХ СУРГУУЛЬ – 13 зөрчил
  6. МОН АЛТИУС ДЭЭД СУРГУУЛЬ – 12 зөрчил
  7. СОЁЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ – 11 зөрчил
  8. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ – 11 зөрчил
  9. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРХ ЗҮЙН ДЭЭД СУРГУУЛЬ – 10 зөрчил
  10. ХОВД ИХ СУРГУУЛЬ – 10 зөрчил
  11. БУСАД 78 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ – 151 зөрчил тус тус илэрлээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.211.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.