Хан-Уул дүүрэгт бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт дуусаж, бүрэн ашиглалтад орлоо
Үйл явдал
/
2022-09-07
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, малчны хэсэгт бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт дуусаж, бүрэн ашиглалтад орууллаа.
-Иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлсэн тус цэцэрлэгт хүрээлэнг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эко хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, сандал, сүүдрэвч бүхий ногоон байгууламжтай тохижилт хийгдэж эко орчинг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.
-Дүүргийн хэмжээнд энэ жил нийт 16 тоглоомын талбайг ашиглалтад оруулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.131.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.