Улстөрд хор найруулах, улсад шахаа хийхийг ааваасаа сурсан Н.Анхбаяр
Сэдэв, асуудал
/
2022-09-07

Хаалгаар хөөгөөд явуулахаар ТООНООР ороод ирдэг, орондоо хууль засаж, ордонд хүн загнадаг зангарагтай төрийн түшээ гавьяат хуульч Цэндийн Нямдорж залуучуудад төрийн албаа ёс төртэй хүлээлгэж өгөөд гавьяаны амралтдаа суулаа. Нам төрийн нэрт удирдагч Юмжаагийн Цэдэнбал 44 жил төрийн жолоо атгасан бол Цэндийн Нямдорж түүний рекордыг эвдэхээ шахав. 41 жил төр түшилцсэн тэрбээр явахдаа зүгээр ч нэг явсангүй. Өөрийн хүүгээ тун богино хугацаанд бэлтгээд, өөрийн ул мөрөө үлдээгээд явлаа.  Түүний хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт аавынхаа дэмжлэгтэйгээр бараа шахаж хөрөнгөжсөн гэдгээ эцэг хүү хоёр үг дуугүй хүлээн зөвшөөрдөг.

Монгол төрийн гадаад бодлогын салбарыг толгойлж байгаа Н.Анхбаярын хувьд хэдэр зантайн дээр гишүүдэд бууж өгч, найр тавих дургүй нэгэн. Тэр ч утгаараа УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхантай мөчөөрхөж “булхайг нь дэлгээд амжсан” нь аав шигээ “зангарагтай хуульч” болохын суурийг харуулав. Аав нь муу нэртэй луу данстай ч “Mонголдоо тэргүүн зэргийн заргач, нэгдүгээр зэргийн хуульч” гэдгийг хэн хэнгүй мэднэ. Монголчууд Ц.Нямдоржоос болгоомжилдог байсан шигээ хүү Н.Анхбаяраас нь ч бас болгоомжлоход илүүдэхгүй. Учир мэдэх хүмүүс, тэр дундаа Тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан эрхмүүд “ХЯТАДЫН ТАГНУУЛ” гэж удаа дараа мэдэгдэж байсныг санах хэрэгтэй!!

Гавьяат хуульч аавынхаа орыг залгаж, мэргэжлийг өвлөн их улстөр лүү “зөөлөн гэтэж” яваа Н.Анхбаярын хувьд гадаад харилцааны салбарт мэргэшиж яваа ирээдүйтэй “дипломатч”. Эх орноо төлөөлөн АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консулаар ажиллаж байсан. Монгол төрийн олон улстай нэвт шувт харилцах бодлогыг гардан зохион байгуулж, их мөнгө захиран зарцуулах, тамга дарга эрхийг тэр л “эзэгнэж” байна. Хоёр хөршийн гадаад харилцааны сайд нарыг тосож, улсынхаа бүрэн эрхт аюулгүй байдлыг үгээрээ илэрхийлж, үйлдлээрээ баталгаажуулж байгаа нэгэн. Төр түүнийг хэрэгтэй үедээ ашиглаж, зөв газар нь суулгаж байгаа. Одоо гагцхүү түүнд УИХ-ын гишүүн болох, Засгийн газрын сайдаар томилогдох, тэрчлэн ГАВЬЯАТ ХУУЛЧИЙН тэмдэг зүүх он жилүүд хэрэгтэй. Тэр болтол ХОР Ч НАЙРУУЛНА, ЖОР Ч ТААРУУЛЖ сурах “улстөрийн ухаанд” суралцах нь дээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.29.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.