Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хүний хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг болох БНСолонгос улсын Чанган хотын Чангшин их сургуультай хамтран ажиллахаар болж, энэ хичээлийн жилд 30 суралцагчийг хөнгөлөлттэйгөөр суралцуулахаар болсон билээ.
Уг арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын үүрэг болгосны дагуу аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол БНСолонгос улсын Чанган хотод ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагаа, оюутнуудын дотуур байр, сургуулийн орчин, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцав.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол тус сургуулийн Гадаад харилцааны газрын дарга Жи Лиан Ли болон Гадаад оюутныг дэмжих төвийн дарга Ж.Серикжан нартай уулзаж, манай аймгаас суралцахаар ирэх оюутнуудын талаар болон тэдэнд тулгарч болохуйц бэрхшээл, тэдний байрлах дотуур байр, хичээллэх танхим, сургалтын хэрэглэгдэхүүн, сургуулийн үйл ажиллагаатай танилцан, харилцан мэдээлэл солилцов.Тус сургуулийн удирдлагын зүгээс манай аймгаас ирэх оюутнуудыг хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангасан байгааг илэрхийлэхийн хамт энэ жил бэлтгэл ангид элсэн суралцах сурагчдад дотуур байрны төлбөрийг 100%, сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт олгосон болно.
Манай аймгаас тус сургуульд суралцах эхний 14 хүүхдийн виз нь гарч энэ сарын 08-ны өдөр БНСУ-ыг зорино. Харин үлдсэн хүүхдийн виз нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас олгогдсоны дараа явах хугацаа нь тодорхой болох юм.
БНСУлсын Чанган хотын Чангшин их сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.cs.ac.kr холбоосоор нэвтэрч танилцана уу.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16