Аймгийн засаг дарга Д.Бауыржан Алтанцөгц сумын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа
Үйл явдал
/
2022-09-08

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Алтанцөгц сумын Засаг дарга Ш.Айбекийн хамт тус суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл сонсож, газар дээр нь очиж танилцлаа.

Монгол улсын Ерөнхий сайдын “2022-2023  оны өвөлжилт, хаваржилт болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай “2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/550 дугаар захирамж гарсан ба аймгийн Засаг дарга Д.Бауыржан сумдын Засаг дарга нартай цахим хурал хийж  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын отрыг зохион байгуулах, малчид өөрсдийн хэрэглээний өвс, сумын аюулгүйн нөөцийг төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн билээ.

700

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга тус сумын Засаг даргын Тамгын газар, эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудад орж, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцахын зэрэгцээ тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдтэй уулзан үйлчилгээний сэтгэл хангамжийн талаар асууж тодруулав.

700

ЗДТГ-ын газар, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа ханган засварын ажлуудаа хийж дуусгажээ. Мөн сумын эмнэлэг эмийн нөөцөө бүрдүүлсэн, сумын аюулгүй нөөцийн өвсийг бүрдүүлэхээр компаниудтай гэрээ хийж байгаа талаар 10 тн тэжээл бэлтгэсэн тухайгаа холбогдох албаны хүмүүс аймгийн Засаг даргад танилцууллаа. Аймгийн Засаг дарга Алтанцөгц сум зун гандуу болж, зуд нүүрлэх аюултай гэдгийг сумын удирдлагуудад сануулж, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа илүү сайжруулахыг үүрэг болголоо.

 

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг С.Бекетийн газар тариалангийн талбайд ажиллав. Тус тариалангийн талбайд С.Бекет тухайн сумын хөрс, цаг уур, усны онцлог шинж чанарыг шингээсэн амт чанар сайтай, химийн бордоогүй нутгийн чацаргана тариалдаг аж. Мөн энэхүү талбайдаа төмс, лууван, нарийн ногоо, үхрийн нүд, шийгуа зэргийг тариалсан тухайгаа Засаг даргад товч танилцууллаа. Чацаргана, бургас модны үрсэлгээ, суулгацыг зах зээлд нийлүүлдгээс гадна дөрвөлжлөн хуваасан жижиг талбайнуудад 1800 гаруй бургас модны үрсэлгээ, суулгац тариалжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сая гаруй модыг тарих бүрэн боломж надад бий гэдгийг энэ үеэр С.Бекет онцоллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.