Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн шилдэг "СТАРТАП" шалгаруулах уралдаан зарлагдлаа
Үйл явдал
/
2022-09-08
Уралдааны зорилго: Баянхонгор аймгийн хэмжээнд гарааны бизнес эрхлэж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжихэд оршино. Уралдаанд хэн хамрагдах боломжтой вэ? - Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа 15-34 насны тус аймгийн залуус - МСҮТ-ийн суралцагчид - Гарааны бизнес, бизнес эрхлэгчид - Нийгмийн даатгал төлдөггүй иргэн /Сайн дураараа төлдөг байж болно/ - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй стартапууд
Зохион байгуулагч: - Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
Хэрэгжүүлэгч: - Стартап Монгол ТББ
Уралдааны хугацаа:, Уралдааны бүртгэлийн хугацаагаа 08 сарын 25-наас
9 сарын 07ны өдрийг хүртэл бүртгэл хийнэ.
Шагналын сан: - Шилдэг 1 баг 10,000,000₮-ийн санхүүжилт авна.
Бүртгүүлэх холбоос : https://bit.ly/3RcY9WS
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.