КОВИД-19-ЫН ЭСРЭГ ВАКЦИН НЭВТРҮҮЛСНИЙ ДАРААХ ҮНЭЛГЭЭ ХИЙХ төслийн танилцуулга боллоо
Үйл явдал
/
2022-09-08

“Короновируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ хийх” төслийн танилцуулах уулзалт өнөөдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдлаа.
700
Тус уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Моника Фонг, ДЭМБ-ын НДББ-ийн зөвлөх Гленда Гонзалес, ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
700
 Вакцинжуулалтыг хийсний дараа тухайн улс оронд зохион байгуулагдсан вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэн эсэхийг үнэлдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар уг үнэлгээ гурван түвшин, есөн чиглэлд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.   
Тус үнэлгээний багийн үндсэн зохион байгуулагчаар ЭМЯ, ХӨСҮТ ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон  АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн хоёр мэргэжилтэн хамтран ажиллахаар ирсэн байна. Мөн НҮБ-ын хүүхдийн сан, ДЭМБ-ын Ази номхон далайн бүс, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газруудыг хамарсан  өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож үнэлгээг хийнэ.
700
Короновируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг 2022 оны 9 сарын 18-30-ны өдрүүдэд хийгдэх бөгөөд үндэсний хэмжээнд, дүүрэг аймгийн түвшинд болон сумын түвшинд нь бодлогын баримт бичиг, бэлэн байдал, татан авалтууд, вакцины хүйтэн хэлхээний нөхцөл байдал,  хүний нөөц, вакцин түгээлт, агуулах зэрэг чиглэлд үнэлгээ хийж ажиллах юм.
700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.139.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.