Ажлын хэсгийн өнөөдрийн ээлжит хурлаар;
Хүүхдийн эрх, бизнесийн зарчмууд, Олон Улсын бодлого чиглэл;
Хүүхэд хамгааллын бодлого, хүүхэд гэр бүл ээлтэй байдлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн төсөл;
Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах үзүүлэлтүүдэд нийгмийн шалгуур үзүүлэлтийг тусгах асуудлыг тус тус хэлэлцлээ.
Ажлын хэсгийн хуралд ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаа, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Долоонжин, зөвлөх С.Болорцэцэг нар оролцлоо.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16