Монгол Улсын мэргэн Төхөөний Очироо, Монгол Улсын заан Бердимуратын Серик нарын цолны мялаалга наадам боллоо
Үйл явдал
/
2022-09-07

Монгол Улсын мэргэн Төхөөний ОЧИРОО, Монгол Улсын заан Бердимуратын СЕРИК нарт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадам аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд амралтын өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

    Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил Үндэсний их баяр наадмын улсын сурын харваанд Буянт сумын уугуул Тагнуулын ерөнхий газар, Эрч спорт хороо, Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл, Өндөр уртын буян компанийн харваач Монгол улсын Гарамгай харваач Төхөөний Очироо Үндэсний их баяр наадмаар 40 сумандаа 39 онож түрүүлэн Монгол Улсын Мэргэн цол хүртсэн.

700

 

    Наадмын улсын зүлэг ногоон дэвжээнээс Улаанхус сумын харьяат, Улсын начин Бердимуратын Серик уран мэхээ долоо даван Улсын Заан цол хүртсэн. Тэд төрсөн нутагтаа энэхүү хүндтэй цолыг авчирч нутаг усаа, ах дүүс төрөл төрөгсөд, найз нөхдөө баярлуулсан билээ.

     Монгол Улсын мэргэн Төхөөний ОЧИРОО, Монгол Улсын заан Бердимуратын СЕРИК нарт хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадмыг нээж аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэндчилгээ дэвшүүлж, тэрээр “Нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, бидний бахархал болсон улсын цолтнууддаа аймгийнхаа иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж баярлан талархсанаа илэрхийлж, эрийн гурван наадам хүчит бөх, сур харваа, хурдан морь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм. Энэ жилийн наадмаар Баян-Өлгий аймгийн харваачид түрүүлж, шинэ цолтнууд олноор төрөн нутгийн зон олноо баярлуулсан юм. Харваачид маань Үндэсний их баяр наадмын улсын сурын харваанд аймгаа төлөөлөн оролцож, улсын мэргэн цол, улсын гоц харваач цол, улсын онц харваач цолуудыг хүртсэн амжилтаар зон олноо баярлуулсан. Харин 1946 онд Цэнгэл сумын харьяат Т.Абдигажы МУ-ын заан цол хүртэж байсан бол ийнхүү Өлгий нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын Заан цол төрөн зон олноо баярлуулав.  Монгол хүн дурсамж ярих хүрэхээр тэр жилийн наадмаар гэж ярих нь их. Энэ жилийн наадам ирэх жил хүртэл ярих сонин сайхан ихтэй, наадамчин олон сэтгэл дүүрэн, хүн бүрийн сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлэхүйцээр үнэхээр сайхан наадам болсон. Монгол бөхийн босоо хийморь өдөө байх болтугай, Харваачдын нум нь хүчтэй, сум нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээл байх болтугай ” хэмээн ерөөв.

700

    Ийнхүү Засаг дарга мэндчилгээ дэвшүүлснээр шинэхэн цолтнууддаа бэлэг өгөх үйл ажиллагаа эхэлж, хамгийн түрүүнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Монгол Улсын мэргэн Төхөөний ОЧИРОО, Монгол Улсын заан Бердимуратын СЕРИК нарын цолны мялаалга наадмыг зохион байгуулах комиссын дарга нар болох Засаг даргын орлогч Х.Арман, С.Хонаев нар Т.Очироо, Б.Серик нарт хүндэтгэл үзүүлэн, шагнан урамшуулж, өргөмжлөл, дурсгалын зүйл хадгалуулав.

      Аймгийн зүгээс Улсын мэргэн Т.Очироог 20 сая төгрөгөөр, нийт Өлгийн ард түмэн 40 сая төгрөг 100 хонь, харин Улсын заан Б.Серикийг аймгийн зүгээс 70 сая төгрөгөөр, нийт Өлгийн ард түмэн 110 сая төгрөг 250 хониор цолыг нь мялаасан юм. 

700

     Цолны мялаалга наадамд их нас, дааганы уралдаанд болж үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн бөхийн барилдаан, халх сурын харваа, Казах үндэсний “Айтыс” тэмцээн зохион байгуулагдлаа. Мялаалга наадамд улсын заан Д.Анар, улсын харцага Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцол, Д.Цэрэнтогтох, А.Давааням, Б.Түвшинтөгс нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглов.

700

       Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн юм. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат улсын өсөх идэр начин Нурланы Мустафа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс нар шөвгөрсөн.  МУ-ын заан Д.Анар заан 2017 онд Б.Серикийн начин цолны мялаалга наадмын түрүүг хүртэж байсан түүхтэй.

Харин морьдын уралдааны хувьд:

Дааганы уралдааны түрүү магнайд Увс аймгийн уяач П.Аажим хүрэн даага түрүүлэв.

Баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнайд аман хүзүүнд Увс аймгийн уяач Т.Аажим хүрэн даага, аман хүзүүнд Увс аймгийн уяач Ц.Бямбажавын хүрэн даага, айргийн гуравт аймгийг Ногооннуур сумын уяач А.Саяжаны хүрэн даага хурдаллаа.

700

Их насны уралдааны түрүү магнайд  Өлгий сумын уяач Ш.Айдосын  халтар  түрүүлэв.

Баяр наадмын хурдан их насны уралдааны түрүү магнайд Өлгий сумын уяач Ш.Айдосын  халтар , аман хүзүүнд Улаанхус сумын уяач А.Заманбекийн хүрэн, айргийн гуравт Ногооннуур сумын уяач А.Бахытбекийн хүрэн хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, хурсан түмнээ баясгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.65.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.