Аймгийн засаг дарга Д.Бауыржан тоорцог толгойн 169 у/м төмөр бетон гүүрний ажлын явцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-09-07

  Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга Х.Арман нар Бугат сумын Тоорцог толгойн 169 у/м төмөр бетон гүүр шинээр барих төслийн ажлын явцад хяналт тавьж газар дээр нь ажиллав.

    Тоорцог толгойн 169 у/м төмөр бетон  гүүр барих бүтээн байгуулалтын ажлыг Б.Көксеген захиралтай “Жол” ХХК гүйцэтгэж байна. Уг бүтээн байгуулалтын ажил улсын төсвөөр баригдаж байгаа бөгөөд гүүрний барилгын ажил энэ оны 5 сард эхэлсэн. 

700

    Гүйцэтгэгч компанийн удирдлагууд одоогийн байдлаар ажлын явц 45 хувьтай үргэлжилж байгааг онцлон тус 169 метр төмөр бетон гүүрэн өрөмдөл суурьтай тул голын голдирлыг заавал өөрчилж шилжүүлэх шаардлагатай учир Ховд голын байгалийн үндсэн голдирлыг өөрчлөх шаардлага үүссэн талаар Засаг даргад танилцуулсан юм. Мөн график төлөвлөгөөний дагуу 09 дүгээр сарын 05-наас голын голдирлыг өөрчилж суурийн өрөмдлөг хийхээр төлөвлөсөн байгаа талаар дурдаж яаралтай голын байгалийн голдирол өөрчлөх дүгнэлт, зөвшөөрөл гаргуулж өгөхийг холбогдох Яам, газруудад уламжилж шийдвэрлэж өгөхийг хүсэв.

700

    Аймгийн Засаг дарга гүйцэтгэгч компанийн хүсэлтийг уламжлахаа илэрхийлж, гүүрний бүтээн байгуулалтын ажлыг графикт хугацаандаа чанартай хийж гүйцэтгэх, ашиглалтад оруулахаар ажлаа шуурхайлахыг гүйцэтгэгч компанид үүрэг болгов.

Тус Тоорцог толгойн төмөр бетон гүүр нь 2023 оны 06  дугаар сард ашиглалтад орох юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.