ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.09.01/
Үйл явдал
/
2022-09-05

Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 132,050 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 8,781 тн буюу 53 хоногийн, АИ-92 автобензин 30,288 тн буюу 23 хоногийн, АИ-95 автобензин 4,493 тн буюу 34 хоногийн, ДТ 84,670 тн буюу 31 хоногийн, онгоцны түлшний 54 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,559 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,182 тн, АИ-92 автобензин 15,899 тн буюу 17 хоногийн, АИ-95 автобензин 3,006 тн буюу 41 хоногийн, ДТ 41,840 тн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 16,512 тн, хангайн бүсэд 8,062 тн, төвийн бүсэд 32,914 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,004 тн.

Манай улс он гарсаар нийт 1,234.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 27.2 мян.тн, АИ-92 автобензин 400.7 мян.тн, АИ-95/98 автобензин 17.4 мян.тн, ДТ 628.7 мян.тн, онгоцны түлш 22.6 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 116.1 мян.тн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.