7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /08.26-09.01/
Үйл явдал
/
2022-09-05

Наймдугаар сарын 26-аас 9 сарын 1-ний өдрүүдэд 7,816 автомашин, 550 чингэлэг нийт 938.7 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 386 хувь буюу 3.9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 14,971.3 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 31 хувиар өсөв.

7 хоногт 360 автомашин, 218 чингэлэг буюу оны эхнээс 982 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 9.4 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 800 автомашин, 1105 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,674.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 50 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 12.46 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 62 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 83.2 хувь, зэсийн баяжмал 81 хувь, төмөр 53 хувь, алт 62.3 хувь, цайр 96.5 хувь тус тус байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.