Хан-Уул дүүрэгт “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аян эхэллээ
Үйл явдал
/
2022-09-09
Эко дүүргийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгуулж байгуулах санал санаачлагыг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Иргэдийн оролцоотой ногоон хот" аян эхэллээ.
Тус аян нь 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд залуу гэр бүлүүд оролцох боломжтой юм.
Ногоон хотыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан шилдэг залуучуудыг дараах байдлаар шалгаруулна.
-15-34 насны залуу байна
-Тухайн амьдарч буй орчиндоо хэрхэн мод тарьж ургуулсан, цэцэгжүүлсэн, тохижуулсан байдал
-Мод тарьж ургуулах тухай контентын чанар, бусдад хүрсэн байдал
-Уралдаанд оролцогч иргэн та өөрийн амьдарч, ажиллаж буй орчиндоо мод, зүлэгжүүлэлт хийсэн, тохижуулсан талаарх 2-5 минут бүхий видео болон мод тарьж ургуулахыг уриалсан контент, мод хэрхэн тарьж ургуулах, арчлах, ямар мод тарих модны ашиг тусын талаарх видео контент бэлтгэн bbyambatsetseg0517@gmail.com хаягаар болон энэхүү цахим хуудсын чатаар илгээгээрэй.
Шагнал:
- 1 дүгээр байр Өргөмжлөл 300,000 төгрөг
-2 дугаар байр Өргөмжлөл 200,000 төгрөг
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.