Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох албаныхан 40-р хороонд ажиллаж байна
Үйл явдал
/
2022-09-09
40 дүгээр хороо нь 3329 өрх, 13316 иргэнтэй. Нийт 47га газар нутагтай шинээр байгуулагдсан хороо бөгөөд 21 албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна. 2022 онд тус хороонд Улаанхуарангийн гудамжны тохижилт, хяналтын камер засвар, 44-р сургуулийн өргөтгөл, гарааш буулгаж чөлөөлсөн талбайн тохижилтын ажлууд тус тус хийгдэхээр төлөвлөгдсөн. Улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Хүн амын тоо жил бүр нэмэгдэхийн хэрээр зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм.
 
Хороонд ажиллаж байх үеэр Засаг дарга Н.Баярмөнх болон албаныхан Нийслэлийн Засаг даргын захирамжтай, 45 гарааш дээр очсон. Иргэдийн зүгээс тус гараашуудыг буулгаж шаардлагатай зогсоол, ногоон байгууламж зэрэг тохижилт хийхийг хүссэн. Нийслэлийн Засаг даргын захирамжтай учраас эхний ээлжинд шаардлагатай уулзалтыг зохион байгуулах үүргийг Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох хорооны Засаг дарга, алба хаагчдад өглөө.
Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох албаны хороодоор явж буй ажлын гол зорилго нь 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө хороодод тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, улс нийслэл, дүүргийн төсөвт зөв ангилж тусгах зэрэг ач холбогдолтой. Иргэд ч мөн адил өөрсдийн амьдарч буй хороондоо шаардлагатай бүтээн байгуулалт, тохижилтын ажлаа цахимаар илэрхийлэх боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.19.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.