Хөдөө аж ахуйн салбараас шинэ гавьяат төрлөө
Үйл явдал
/
2022-09-09
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан “Дэвшил трейд” ХХК-ийн зөвлөх агрономич Хуанбайн Чаймарданд Монгол Улсын гавьяат цол хүртээлээ. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Дамдинбазарын Батмагнай

 Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн Дашзэвэгийн Батзогсох 

Алтангадас одонгоор
 ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Мэндбаярын Дондогдорж  

Хөдөлмөрийн хүндэт медалиар
ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Отгонзулын Онон нар шагнуулав.

 Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гардуулан өгч, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.          

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.