Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад хамрагдлаа
Үйл явдал
/
2022-09-09
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын Засаг дарга нар гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох хамтарсан сургалтад өнөөдөр (2022.09.08) хамрагдлаа.

Тухайлбал, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Нийслэлийн Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс хамтран гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага сургалтыг 10-13 цагийн хооронд Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгууллаа.

Уг сургалтаар өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх аргачлал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурын төрөл, хадгалалт, зориулалт, ашиглалт, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, аврах талаар анхан шатны мэдлэг, дадлага олголоо. Сургалтад нийт 60 гаруй албан хаагч хамрагдав.

Мөн Иргэдийн аюулгүй амьдрах арга ухаанд сургах, Гамшгийн аюулыг биеэр мэдрэх, харах, сонсох, хүрэлцэх, мэдрэх аргаар гамшгийн аюул ослын тухай ойлгуулах, аюулгүй амьдрах өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг, дадлагыг олголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.