Г.БАДАМЦЭЦЭГ: Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 17 настайдаа осолд орж, хэвтэрийн дэглэмтэй болсон
Сэдэв, асуудал
/
2022-09-09

Энэ удаагийн мэдээллээр Ганбаатарын Бадамцэцэг гэх бүсгүйг онцолж байна. Тэрээр 17 настайдаа буюу одоогоос 29 жилийн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан хүнд мөргүүлж насаараа хэвтэрийн дэглэмд орох болсон. Гэсэн хэдий ч уужуу сэтгэл гаргаж тухайн жолоочийг 2017 онд уучилж, гомдолгүй гэдгээ хэлсэн байна.

Г.Бадамцэцэгийн мөрөөдөл өөрийн гэсэн байшинтай болох. Түүнд Монгол Улсын олон сайхан сэтгэлт иргэд тусалж өнгөрсөн тавдугаар сарын үед байшингийнх нь суурийг тавьсан билээ. Улмаар өнөөдрийн байдлаар байшин нь хоёр давхар хүртлээ босоод байгаа ч дээд даврахаа нураан өөр амьдралын зовlонг гэтэлж байгаа иргэнд хандивлана гэв.

Түүний хувьд осолд орсны улмаас бэлхүүснээс доош хэсэгтээ мэдээгүй болсон. Мөн өнгөрсөн долдугаар сард нэг хөлөө тайруулах болжээ. Гэсэн ч тэрээр амьдралд бууж өгөлгүй мөрөөдлийн байшиндаа орох гээд хүлээж байна.

Г.Бадамцэцэг бүсгүйн байшин болон эмчилгээний төлбөрт багагүй санхүүгийн туслалцаа хэрэгтэй байгаа тул манай сайтын нийт уншигч, үзэгч та бүхэн түүнд халуун сэтгэлээр тусламжийн гараа сунгахыг энэхүү мэдээллээр уламжилъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.70.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.