Хяналт тогтоож, хууль хэрэгжүүлэгч МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖИЙН нийт орлого 34 САЯ ТӨГРӨГ
Сэдэв, асуудал
/
2022-09-10

Өнөөдрийн мэдээллээр МХЕГ-ын дарга Б.Баасандоржийг онцолж байна. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2020 оноос Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны нэгдүгээр сарын 25-нд МХЕГ-ын даргаар томилогдсон.

Б.Баасандорж ажилдаа томилогдсон даруйд боловсрол, хөдөө аж ахуй, хотын утаа зэрэг асуудлуудад гараа шамлан орсон билээ. Улмаар эдгээр салбарт бугшсан олон асуудлыг цэвэрлэж байгаа нэгэн. Жишээлбэл, БШУЯ-тай хамтран сургууль, цэцэрлэгийн удирлагуудын, хуурамч дипломтой холбоотой зөрчлийг илрүүлж, боловсролын салбарт өөрчлөлтийн шуургыг дэгдээгээд авсан.

Хийсэн ажил, хэлсэн үгэндээ эзэн байхын тод жишээ болж байгаа МХЕГ-ын дарга Б.Баасандоржийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

2020 онд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед түүний нийт орлого 51 сая 700 мянган төгрөг байсан бол 2022 оноос МХЕГ-ын даргаар ажиллах үед 34 сая 767 мянган төгрөг болж буурчээ. Тэрээр 260 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн нэг орон сууцтай. 55 сая төгрөгийн суудлын “Suzuki”, “Jimny” гэх унаатай. Эзэмших эрхтэй 700 м2 хоёр газар, 007 га газартай. Мөн 59 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллага, хадгаламжиндаа 25 сая 929 мянган төгрөгтэй. 150 сая төгрөгийн зээлтэй аж.

Манай өнөөгийн нийгэмд үргэлж яригддаг ч тодорхой шийдэл авчирдаггүй олон асуудал байсаар байдаг. Тэгвэл Б.Баасандорж нь МХЕГ-ын даргаар томилогдсоноор хууль хүчтэй байдгийг харуулж, нийгмийн сайн сайхны төлөө олон салбарын үйл ажиллагаанд хяналт тогтоож байгаа нь ихэд сайшаалтай хэрэг болж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.