БОАЖЯ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг удаа дараа ЗӨРЧЖЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
2022-09-11

БОАЖЯ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчжээ. Тодруулбал тус хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар зүйл заалтын 12.1.3-д хэвлэлийн захиалгын төлбөр хийхийг хориглосон байдаг.

Баримт 1: 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр БОАЖЯ-наас “Нийгмийн хүчилтөрөгч” ТББ-д 12 сая төгрөгийн санхүүжилт, “Монголын цахилгаан мэдээ” ХХК-д дөрвөн сая 900 мянган төгрөгийг “Иргэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх” гэх утгаар санхүүжилт олгон хэвлэлийн захиалга хийсэн.

Баримт 2: 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр БОАЖЯ-наас “Гэрэл түгээе” НҮТББ-д 14 сая 900 мянган төгрөгийн санхүүжилт олгон хэвлэлийн захиалга хийсэн.

Баримт 3: 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр БОАЖЯ-наас “Гэгээн далай ” ХХК-д найман сая төгрөг, “Монголын үнэн” НҮТББ-д таван сая төгрөг, “БУЯНЖАРХАЙ” ХХК-д дөрвөн сая 900 мянган төгрөгийн санхүүжилт олгон хэвлэлийн захиалга хийсэн.

Баримт 4: 2022 оны долдугаар сарын 28-ны өдар БОАЖЯ-наас “АЭ энд Жааг” ХХК-д найман сая төгрөг, “Эн Ти Ви Бродкастинг” ХХК-д найман сая төгрөгийн санхүүжилт олгон хэвлэлийн захиалга хийсэн.

Баримт 5: 2022 оны долдугаар сарын зургааны өдөр БОАЖЯ-наас “Пийс Лайт Пикчерс” ХХК-д 10 сая төгрөг, “Монголын орчин үеийн театр киноны хөгжлийн төв” ТББ-д 10 сая төгрөгийн санхүүжилт олгон хэвлэлийн захиалга хийсэн.

Баримт 6: 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр БОАЖЯ-наас “Малчин удмын хийморь” ХХК-д 19 сая 500 мянган төгрөгийн санхүүжилт олгон хэвлэлийн захиалга хийсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарт даалгасан. Гэвч тэд хуулиар хүлээлгэсэн ажлаа дутуу хийж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ та үүрэгт ажлаа тайлагнан, цахим хуудаснаа "Попорч" суухаар, салбарын үйл ажиллагаандаа хяналт тавьж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна уу!!!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.