БОАЖЯ хэмнэлтийн тухай хууль зөрчиж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг санхүүжүүлжээ
Сэдэв, асуудал
/
2022-09-13

Бид өмнө нь БОАЖЯ төрийн хэмнэлтийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн талаар мэдээлсэн. Тухайлбал хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удаа дараа санхүүжүүлсэн болон гэрээтэй холбоотой тендер зарлаагүй гэх мэдээлэл. Улмаар энэ талаар холбогдох албаны зүгээс мэдээллийг тэнцвэртэй олгох журмаар тодрууллаа. Энэ талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээлэл өглөө.

Э.БАТТУЛГА: 2021 оны тавдугаар сарын тавны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тендер сонгон шалгаруулалт, шууд гэрээ байгуулах босго үнэ 10 саяас 20 сая болж нэмэгдсэн. Тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байгуулсан гэрээн дээрх үнийн дүн босго үнээс бага байгаа учир ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН БИЧИГ БАРИМТ БАЙХГҮЙ байгаа. Мөн аж ахуйн нэгжүүд төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл сурталчилгааны ажил явуулж байна гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.3 заалтад байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой олон нийтэд өгөх зайлшгүй мэдээллийг хүргэнэ. Тус байдалд хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт хамаарахгүй байж болно гэж заасан. Зарцуулсан мөнгө нь БОАЖЯ-ны төсөв биш. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсвөөс гарч байгаа мэдээлэл, сурталчилгааны ажлын зардлууд байгаа. Тухайн хорооны даргаар БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ ажилладаг гэв.

ПРОГНОЗ: БОАЖЯ 10 саяас дээш үнийн дүнгээр санхүүжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Гэвч БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга мэдээлэхдээ байхгүй гэх тайлбар өгсөн. Энэ талаар баримтаар хавсаргав:

Баримт 1: 

Баримт 2:

Баримт 3:

Баримт 4:

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.155.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.