ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” чиглэлийн төмөр замын стратегийн ач холбогдлын талаар илтгэл тавилаа
Үйл явдал
/
2022-09-09
“Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвээр “Coal Mongolia 2022” чуулга уулзалт энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
 
Тус чуулганд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөрөнгө оруулалтын менежер А.Балдандорж “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслийн явц, стратегийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавьсан.
700
 
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам нь шинээр баригдах баруун, зүүн чиглэлийн төмөр замуудыг холбох хэвтээ тэнхлэгийн төмөр замуудыг холбож Монгол Улсад төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулах эхлэл болж буйгаараа онцгой ач холбогдолтой.
 
Тавантолгой ордын коксжих нүүрсний нэг худалдан авагч, нэг зах зээлээс хамаарах байдлыг арилгаж Зүүн хойд Хятадын зах зээлийн эрэлтэд тулгуурласан, үнийн өрсөлдөөнт байдлаар олон гарцаар /Замын Үүд-Эрээн, Ханги-Мандал, Хөөт-Зүүнхатавч/ зэрэг нийлүүлэх боломж бий болно.
Нүүрсний тээвэрлэлтийн зардлыг багасгаж, БНХАУ-ын коксжих нүүрс импортлогч хамгийн том бүсүүд болох Хэбэй, Ляонин мужууд дахь үйлдвэрүүдэд нүүрсийг хямд зардлаар тээвэрлэн хүргэх, коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг өнөөгийн түвшнээс 2 дахин нэмэгдүүлэх, БНХАУ-руу экспортлох төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг стратегийн ач холбогдлыг онцоллоо.
 
700
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.