Нэгдсэн эмнэлэгтэй болохын тулд Чингэлтэй дүүргийн 55 айл газраа чөлөөлж өгчээ
Сэдэв, асуудал
/
2022-09-14

Өнгөрсөн онд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд эмнэлгийн цогц байгууламж баригдах зорилгоор 2.8 га газрыг чөлөөлсөн. Тодруулбал тус хорооны 55 айл газраа чөлөөлж өгчээ. Улмаар дүүргийн төсвөөр буюу 6.5 тэрбум төгрөгөөр эмнэлэг баригдахаар болжээ.

Эмнэлгийн байгууламж баригдахын зэрэгцээ таван нэгж газар мөн барилга баригдах юм. Тухайн барилга нь шинээр байгуулагдах эмнэлгийн ажилчдад зориулагдана. Мөн эдгээр баригдах байгууламж нь Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар босох ажээ.

Энэ талаар газар чөлөөлсөн иргэдийн зүгээс хэлэхдээ: “Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлэг, амбулатор, гэмтлийн эмнэлэг зэрэг нь бүгд хол хол зайд байрладаг. Улмаар ахмад настай хүмүүсийн хувьд тэр болгон эмнэлэг рүү явж үзлэг, эмчилгээндээ хамрагдахад хүндрэлтэй байлаа. Харин ийнхүү одоо 10 дугаар хороонд бүх эмнэлгүүд нэгдсэн байдлаар цогц баригдах болсонд их баяртай байна. Ингэснээр хүн бүр нэг дор эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авах боломжтой боллоо” гэдгийг хэлж байлаа.

Тухайн эмнэлгийн газарболон хийгдэх хөрөнгө шийдэгдсэн. Гэвч нөгөө талаараа барилга барих явц удааширч болзошгүй. Учир нь барилгын тендерийн ажлыг зарлаагүй байгаа нь барилга удаан хугацааны дараа баригдаж болзошгүй эрсдэлийг үүсгээд байгаа байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.