П.АРИУНБУЯН: Зургаан сайжруулсан шахмал түлш хангалтгүй байгаа тохиолдолд нэмэлт түлш олгоно
Сэдэв, асуудал
/
2022-09-16
“Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлш хэрэглэгдэг иргэд долоо хоногт өгч байгаа зургаан шуудай түлш хангалтгүй байгаа талаар мэдээлсэн. Гэсэн хэдий ч энэ жил тухайн хуваарилалт мөн ижил тоо хэмжээгээр ногдож байна. Улмаар шахмал түлшний тоо хэмжээг хэрхэн тооцоолж, хуваарилах болсон талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны мэргэжилтэн П.Ариунбуянаас тодрууллаа”

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны мэргэжилтэн П.АРИУНБУЯН: Долоо хоногт зургаан түлш өгч байгаа нь олон удаагийн судалгааны үр дүнд шийдэгдсэн. Хүрэлцэхгүй байна гэж байгаа иргэдийн хувьд галлагаа хийж байгаа зуухаа ямар төрлийн, яаж галлах хэрэгтэй гэсэн заавраа харж хийх хэрэгтэй. Мөн гэр, байшингийн мкв-ийн хэмжээ харилцан адилгүй тул хэмжилт хийн үнэхээр зургаан түлш хангалтгүй байгаа тохиолдолд нэмэлт түлш олгоно. Сайжруулсан шахмал түлш нь 8-15 цагийн хугацаанд шатаж, дулаанаа хадгалдаг. Харин өвлийн ид хүйтэн үед гадаах температураас хамаарч харилцан адилгүй байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.