Ж.НАРАНХҮҮ: Угаар мэдрэгчийг зуухнаас багадаа нэг метр 50 см орчим ДООШ харуулж байршуулна
Сэдэв, асуудал
/
2022-09-16
“Өвлийн улиралд угаартах эрсдэлээс сэргийлэхийн тулд галлагаагаа хэрхэн хийх шаардлагатай талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчин Ж.Нарханхүүгээс тодрууллаа”

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчин Ж.НАРХАНХҮҮ: Байшинд амьдардаг айл өрх яндангаа хөөлөхдөө зуухны худаг аль хэсгээр байршиж байгааг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Үүнээс хамаарч тухайн айлын галлагааны утаа таталт хэрхэн хийгдэж байгааг мэдэж болдог. Зарим айл бусдаар байшингаа бариулахдаа ханан пийшин дэх худаг хэдэн замаар, яаж хийгдэж байгааг тодруулдаггүй. Улмаар галлагаа хийхэд утаа гарч буй шалтгаанаа олохгүй угаартдаг.

Гэр, байшинд амьдардаг айл өрх яндангийн сойлтоо сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд ЗАЙЛШГҮЙ авах хэрэгтэй. Тус сойлт нь зөвхөн түүхий нүүрс галлахад зориулагдсан. Сойлтоо авснаар утаа таталтыг илүү өргөн хүрээнд татаж, угаартах эрсдлийг бууруулна.

Өнгөрсөн жил Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч тараагдсан. Гэсэн хэдий ч иргэд угаар мэрдрэгчээ буруу байрлуулж, яндангаа хөөлөөгүй, галлагаагаа буруу хийсэн, байшиндаа агааржуулагч хийгээгүй зэрэг тохиолдлуудаас хамаарч угаартах асуудал гарсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.254.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.