М.БУРМАА: Дамжуулагчтай угаар мэдрэгч ашигласнаар цахилгааны төлбөр сард 200-500 төгрөгөөр л нэмэгдэнэ
Сэдэв, асуудал
/
2022-09-16
“Энгийн угаар мэдрэгч болон дамжуулагчтай угаар мэдрэгч нь ямар ялгаатай байдаг талаар Таван толгой түлш ХХК, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ахлах М.Бурмаагаас тодрууллаа”

Таван толгой түлш ХХК, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ахлах М.БУРМАА: Энгийн угаар мэдрэгчтэй өрхүүд сар бүр угаар мэдрэгчийнхээ зай, батерейн дуусах хугацааг шалгаж байх хэрэгтэй. Өмнөх жил угаар мэдрэгчийг үнэгүй тараасан ч, дулааны улиралд айл өрхүүд угаар мэдрэгчээ хямгагүй хаяж, гээх, эвдэх тохиолдол гарч байна. Улмаар эвдэрсэн эсэхийг нь мэдэхгүй өвөл дахин байршуулснаар угаартах эрсдэлд ордог.

“Тогонд залгадаг угаар мэдрэгчийг 24 цагийн турш залгах шаардлагатай”

Угаар мэдрэгч нь зай, батерейгаар цэнэглэдэг болон зайгүй, тогонд залгадаг дамжуулагчтай гэсэн хоёр янз байна. Тогонд залгадаг угаар мэдрэгчийг 24 цагийн турш залгах шаардлагатай. Энэ нь айл өрхийн цахилгааны төлбөр дээр сард 200-500 төгрөгийн зардал үүсгэдэг. Тус угаар мэдрэгчид зай, батерей хийхгүй учир цэнэг нь дууссан эсэхийг шалгах шаардлагагүй. Харин хамгийн гол зүйл нь тогноос салгахгүй байх чухал байна.

Дамжуулагчтай угаар мэдрэгчийг “Таван толгой түлш” ХХК-аас 24 цагийн турш хянадаг бөгөөд угаарын дохио илэрсэн тохиолдолд холбогдох өрхийн хүн эсвэл хорооны ахлах, гал командад шууд мэдээлж арга хэмжээ авдаг байна.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.126.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.