Залуучуудын дийлэнх нь 0.07 га газраа хэрхэн ӨМЧЛӨХ талаар мэдээлэлгүй байна
Сэдэв, асуудал
/
2022-09-17
Иргэн бүрт 0.07 га газар олгох асуудлаар иргэд газраа өмчилсөн эсэх, тус шийдвэрийн талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг сурвалжиллаа
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын 3.1-д зааснаар Нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхээ эдлэх боломжтой байдаг

Монгол Улсын иргэн бүрт улсаас нэг удаа 0.07 га газар ҮНЭГҮЙ олгох шийдвэр гаргасан. Газрын тухай хуулиар 0.07 га газрыг эзэмшүүлэх асуудлыг дүүргийн Засаг дарга хариуцдаг. Тодруулбал дүүргийн газар зохион байгуулалтаас төлөвлөгөөг гаргаж, ИТХ-аар баталж эзэмшүүлдэг.

Өнгөрсөн жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд эзэмшиж буй газраа өмчлөх эрхтэй болгохоор 2604 нэгж талбарын 141 байршил тусгагджээ.

Тус онд улсын хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй 661 мянга 310 иргэнд 679 мянга 992.2 га газрыг өмчлүүлжээ.

Ингээд иргэд 0.07 га газраа өмчилсөн эсэх мэдээллийг хүргэе.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.153.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.