Х.ХИШИГБАДРАХ: Нийслэлд 0.07 га газар өмчүүлэхгүй, орон нутагт өмчлүүлнэ
Сэдэв, асуудал
/
2022-09-21
Төрөөс Монгол Улсын иргэн бүрт “Гэр бүлийн зориулалтаар” 0.07 га газрыг нэг удаадаа үнэ төлбөргүй олгох шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн хэрэгжилт хэр явагдаж байгааг Нийслэлийн газар өмчлөлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Хишигбадрахаас тодрууллаа.

Х.ХИШИГБАДРАХ: Нийслэлийн хэмжээнд энэ жилийн хувьд 0.07 га газар олгох төлөвлөгөө тусгагдаагүй. Учир нь Нийслэлд олгогдох Гэр бүлийн зориулалттай 0.07 газар байхгүй гэсэн үг. Энэ талаарх шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш зөвхөн Нийслэлийн хэмжээнд 206 мянга гаруй иргэн газраа өмчилж аваад байна. Өмчлөлийн хувьд тухайн газраа олон жил суурьшсан, өмчлөгдөөгүй иргэдийн газрыг өмчлөөд явж байгаа юм. Энэ оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар 5538 иргэний газар өмчлөх талаар туссан. Үүнээс газар өмчлөлийн ажлууд хийгдээд явж байна.

Нийслэл Улаанбаатар хотын иргэн нь Монгол улсын хаана ч газар эзэмшиж, өмчлөх эрхтэй. Харин хөдөө орон нутгийн иргэн Нийслэлд газар өмчлөх талаар хориглогдсон байдаг. Энэ нь хүн амын төвлөрлийг тэлэх зорилгын хүрээнд шийдэгдсэн асуудал юм.

Энэ жил шинээр өмчлөх газар олголт байхгүй. Нийслэлийн хэмжээнд бидны зүгээс нөөцийн судалгаа хийгдээд явж байна. Иргэдийн зүгээс зуслан орчимд байх хоосон газрыг өмчилж авах хүсэлт ирдэг. Тухайн газруудыг яагаад олгохгүй байгаа вэ гэхээр төвийн шугамтай холбогдох боломжгүй, хүн амьдрах таатай нөхцөл хангаагүй зэрэг олон судалгааны үр дүнд газар олголт хийдэггүй гэдгийг албаны зүгээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.