Ц.ОТГОНБЯМБА: Хоёр жил дараалан газраа АШИГЛААГҮЙ ТОХИОЛДОЛД тухайн газрыг албадан ЧӨЛӨӨЛНӨ
Сэдэв, асуудал
/
2022-09-23
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд ээлтэй хот байгуулахаа амлаж, Нийслэлийг ногоон байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж байна. Тус амлалтын хүрээнд тэрээр дүүргүүд дэх гадаах ил гражийг буулган ногоон байгууламж, зогсоол хийх үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл Нийслэлийн төвийн дүүрэг болох Баянзүрх дүүрэг энэ жил хичнээн граж буулган газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнээс тодрууллаа.

Ц.ОТГОНБЯМБА: Нийслэл, дүүрэг нийлсэн зургаан захирамжийн дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн засаг даргын нэг захирамж, Дүүргийн засаг даргын хоёр захирамжаар 1112 гражийг албадан буулгахаар төлөвлөсний 1024 гражийн газрыг нь чөлөөлсөн. Үлдсэн дөрвөн байршилд 84 граж чөлөөлөхөөр ажиллаж байна. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 17 байршилд тохижилт, ногоон байгууламжийг бий болгохоор зураг төслөө батлуулаад, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд граж чөлөөлөлтийн ажил хийгдэх боломжгүй байгаа юм. Энэ талаар тодруулахад тэрээр “Чөлөөлөлт хийгдэх гражийн газрыг зарим хувийн компани эзэмшиж байгаа тул тэдгээрийн газрыг дур мэдэн чөлөөлөх нөхцөл бүрдэхгүй байгаа” гэдгийг хэллээ. Тус асуудлын гарц нь компанийн эзэмшлийн гэрээг хүчингүй болгох эсвэл граж чөлөөлөлт хийсэн иргэдийг тухайн компанийн удрдлагатай зөвшилцөлд хүргэх гэдгийг мөн албаны эх сурвалж мэдээллээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.211.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.