ЗАСГИЙН ГАЗРЫН өнгөрсөн оны санхүүгийн нэгдсэн тайланд 10.5 ИХ НАЯДЫН ЗӨРЧИЛ илэрчээ
Сэдэв, асуудал
/
2022-09-24
Үндэсний Аудитын газраас төрийн байгууллагуудад аудит хийж, шаардлагатай зөвлөгөөг жил бүр хүргэдэг. Өнгөрсөн онд тухайн байгууллагаас Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд аудитаар нийт 10.5 их наяд төгрөгийн 17 мянга 513 алдаа, зөрчил илрүүлжээ.

Засгийн газрын 2021 оны санхүүгийн тайланд 4674 төсвийн байгууллага, 604 улсын болон орон нутгийн төрийн өмчит хуулийн этгээд, 371 төрийн сан, 1383 төсөл сан зэрэг нийт 7032 санхүүгийн тайлан багтжээ.

Тус санхүүгийн нэгдсэн тайланд үүссэн алдаа, зөрчлийн 33 хувь нь авлагатай холбоотой байна. Авлагын зөрчилд чанаргүй зээл олгосон гэгдэж байсан Хөгжлийн банкны асуудал түлхүү хамааралтай байв. Тодруулбал тус зөрчлийн 60 хувь буюу хоёр их наяд төгрөг нь Хөгжлийн банзны чанаргүй болон анхаарал татахуйц зээлтэй холбоотой аж.

Засгийн газрын өнгөрсөн оны санхүүгийн тайланд нийт 10.5 их наяд төгрөгийн зөрчил илэрсний 40 орчим хувь буюу 4.1 их наяд төгрөгийн зөрчил нь албан шаардлага хүргүүлж шийдэх зөрчил байсан бол 37.9 хувь буюу дөрвөн их наяд төгрөгийн зөрчил нь зөвлөмжийн хүрээнд шийдэгдэх боломжтой байжээ. Үндэсний Аудитын газраас нягтлан бодох бүртгэл, байгууллагын дотоод хяналттай холбоотой 2.3 их наяд төгрөгийн зөрчил илрүлж, аудит хийх явцдаа залруулжээ.

Жил бүр Засгийн газарт хяналт шалгалт хийхэд дээрх шиг алдаа, зөрчил илэрдэг байна. Улмаар Үндэсний Аудитын газраас шаардлага, зөвлөмж хүргэсэн ч дорвитой шийдэгддэггүй аж.

Улсын мөнгөөр цалинжиж байгаа улстөрчид та бүхэн үүрэгт ажлаа бүрэн биүлүүлж, улс орныхоо хөгжилд анхаарна уу? Иргэд та бүхнийг хөгжилд хөтөл гэж сонгосноос биш хөрөнгөө өсгө гэж сонгоогүй юм шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.