Хотын Ерөнхий менежер Д.Ганболд 200 сая төгрөгөөр АППЛИКЕЙШН хийлгэх тендер зарлажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-09-28

УИХ-с төрийн байгууллагууд төсөв мөнгөө хэмнэх хуулийг баталсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих эрх Засгийн газарт бий. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон түүний аж ахуйн асуудлыг хариуцсан шадар хүн Д.Ганболд нар Татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсаар байна. Тэд өмнө нь 200 саяар хотын ногоон байгууламжийг хянах ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН зохион бүтээх тендер зарлажээ!!!

Тэрбээр 2022 оны 05 дугаар сард А/70 тоот тушаал гаргаж 200 саяын төсөв гаргаж байсан юм. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зүйл заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Д.Амарбаясгалан даргатай ажлын хэсгийнхэн АНХААРАЛДАА авах хэрэгтэй!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.254.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.