Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 111.2 ТЭРБУМ төгрөгийн АЛДАГДАЛТАЙ гарчээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-09-30
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд буюу 11.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд буюу 17.7 хувиар нэмэгдлээ.
Нийт зарлага, эргэн төлөх зээлийн хэмжээ тус хугацаанд 10.9 их наяд төгрөг болсон бол, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 142.1 тэрбум буюу 13.6 хувиар багассан гэсэн үг.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО: Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны наймдугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 41.1 (гурван хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 125.7 (9.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай, харин наймдугаар сард 111.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.87.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.