БОАЖЯ-ны Төрийн нарийн Э.Баттулга ТӨСВИЙН 222 саяар ВЭБ САЙТ худалдан авчээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-01

Монгол Улсын Засгийн газраас төсөв санхүүг хязгаартай байхгах, үр ашиггүй зардал гаргахаас татгалзаж 2021 оны 02 дугаар сард “Хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлэх” 43-р тогтоол, 2022 онд “Төрийн хэмнэлтийн тухай хууль” зэргийг батлаж орон даяар хэрэгжүүлж байгаа.

Гэтэл Байгаль орчин, ажялал жуулчлалын яамны удирдлагууд Засгийн газрынхаа хэмнэ, хямгад гэсэн хуулийн зүйл, тогтоолыг үл хэрэгсэн ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үр ашиггүй, дэмий зүйлд зарцуулсаар байна. Нийслэлээс гэнэт крандуулж Байгаль орчин аялал жуулчлалын яамын Төрийн нарийнаар томилогдсон Э.Баттулга гэгч “ТҮМНИЙ МӨНГӨӨР ТОГЛОЖ” байгаа бололтой. Тодруулбал Тайландын нэгэн компаниар вэб сайт хийлгүүлж, хариу төлбөр болгож ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 222 сая 400 мянган төгрөгийг ӨРӨНД шилжүүлжээ.

Ингэхдээ тус компанид www.mongolia.travel цахим хуудасны  2019 оны өр төлбөрт 76 сая 533 мянга, 2020-2021 оны өр төлбөрт 90 сая 946 мянга, 2021-2022 оны өр төлбөрт 54 сая 900 мянган төгрөг буюу нийт 73 мянган долларыг шилжүүлсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.81.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.