Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос ГАРГАХ ажилд 1.5 тэрбум төгрөг төсөвлөгджээ
Сэдэв, асуудал
/
2022-10-02

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ.

Нийслэлд байрлах арьс ширний үйлдвэрүүд иргэдийн амьдрах нөхцөл, Туул голын сав газрыг бохирдуулж байгаа үндэслэлээр уг арга хэмжээг авч байна.

Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулах зэрэг байгууламж бүхий аж үйлдвэрийн парк хэлбэрэр 517 га талбайд энэхүү үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа аж.

Арьс шир боловсруулах цогцолборыг Дархан-Уул аймагт барьж байгуулахтай холбогдуулан судалгаа явуулахад холбогдох үйлдвэрүүдийн 63 хувь нь зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Улмаар төслийн удирлагуудын зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн паркад уг үйл ажиллагааг эрхлэхэд хамгийн боломжтой гэж үзэж байгаа байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.92.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.