С.Амарсайханы “ДҮҮЖИН ТЭЭВЭР” төслийн ТЭЗҮ-г боловсруулахад дахин 45 ТЭРБУМ ТӨГРӨГ төсөвлөжээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-10-02

Хотын дарга асан С.Амарсайханы үед хэлсэн нэг зүйл бол “ДҮҮЖИН ТЭЭВЭР” байв. Энэ нь хотын иргэд төв замд түгжрэх бус харин агаараар зорчих зориулалттай төсөл. 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг. Гэвч 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа бүрдсэн хотын шинэ удирдлагын баг “агаарын дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлэхээс царцааж байсан юм.

Цагт 3,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдэг нь өдөр дунджаар 40,000 орчим хүн тээвэрлэх хүчин чадалтай уг төслийг Д.Сумъяабазарын баг төдийлөн ойшоогоогүй. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодруулахад "Дүүжин тээврийн төслийн ажил эхлээгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

С.Амарсайханы яриагаар бол 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орох байсан ч өнөөдрийг хүртэл яригдсаар л байна. Ажил нь эхлээгүй “АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР” төслийнхөн Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын 60.7 сая еврогийн, 40 жилийн хугацаатай зээлээр санхүүжихээр болсон уг төслийн урьдчилгаа төлбөрт 22.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Тэгвэл Нийслэлээс 44,8 тэрбум төгрөгийг “Агаарын дүүжин тээвэр” төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахаар оруулж ирсэнд НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогт шүүмжлэлтэй хандлаа. Түүний асуултад Нийслэлийн авто замын төвлөрлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг хариулахдаа “ДҮҮЖИН ТЭЭВЭР”-ийг авто замын түгжрэлийг бууруулах төсөл оруулах чиглэлийг 06 сард Засгийн газраас өгсөн. Энэ дагуу ТЭЗҮ, зураг төслийг шинэ чиглэлээр хийнэ. Ирэх оноос барилга угсралтын ажил эхэлнэ. 2024 онд эхний нэг чиглэлийг ашиглалтад оруулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.206.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.