Э.НАРАНБААТАР: Ургамлын төрөл зүйл багасаж мал амьтад тэжээлийн дутагдалд орж байна
Ярилцлага
/
2022-10-03
“ECO MONGOLIA EXPO 2022” арга хэмжээнд “MIMO” оролцож байна. Тэгвэл “MIMO” брэндийн маркетинг борлуулалтын менежер Э.Наранбаатартай ярилцлаа

Э.Наранбаатар: LBH технологи компани нь мал амьтны био технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэндээ мал эрдэс тэжээлээр оролцож байна. Энэ эрдэс маань зөвхөн Монголын байгальд байдаг түүхий эдүүдээс гаргаж авсан. Эрдэм судлаачдын маш олон жилийн судалгааны үр дүнд гаргаж авсан эрдэс байгаа юм аа. Байгаль дээрх маш олон зүйлийн ургамлаас мал эрдсээ авч байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дулаарал, доройтол зэрэг асуудлаас үүдээд ургамлын төрөл зүйл багасаж мал эрдсийн дутагдалд орох магадлалтай байгаа. Мал эрдсийн дутагдалд орсноор өвчлөлт орно. Жишээ нь зүүн аймгуудад яс сөнөрөх өвчин гэх мэтчилэн. Тэгээд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү эрдсийг гаргаж авсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.239.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.