Л.Энх-Амгалан сайд нар ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ гадаадад 345 сая ТӨГРӨГӨӨР ЗУГААЛЖ, ТАНСАГЛАЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-08

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 04 дүгээр сарын сүүлчээр “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ” гэгчийг хэлэлцэн баталсан. Уг хуульд “15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх” гэсэн заалт бий.

Тэгвэл Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй хэсэг нөхөд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 345 сая төгрөгийг ҮРЖЭЭ. Тухайлбал АНУ-ын Нью- Йорк хотноо 2022 оны 09 дүгээр сарын 06-22-ний өдрүүдэд “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтад “Цахим шилжилт, түншлэлээр дамжуулан суралцахуйг суралцахуйг хувирган өөрчлөх нь” гэх тусгай арга хэмжээг зохион байгуулсан байна.

Засгийн газрын гишүүн Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх” ажлын хэсэг Боловсролын сайдын энэ мэт ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдлийг шалгах хэрэгтэй болоод байна. Засаг төр хэмнэе, гамная гээд байхад Засгийн газрын гишүүн нь ХУУЛИА ЗӨРЧИЖ байдаг нь ШУДАРГА ЁС, ТӨСВИЙН САЛХИЛГА БАТАД ХАРШИЛЖ БАЙНА!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.