Ж.БАТ-ЭРДЭНЭ: Хөдөө сумын иргэдэд ХАЛУУН УСНЫ БАРИЛГА үнэхээр хэрэгтэй байна!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-10-09

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр энэ оны төсвийг орон нутагт хувиарлахдаа Булган аймгийг ад үзэж хамгийн бага мөнгө хувиарласан. Засгийн газар, Сангийн яам энэ төсвөө эргэн харах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын гишүүдийн тойргийн төсвийг хасна гэдгээ мэдэгдсэн. Таны хувьд энэ жилийн төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

Миний хувьд гишүүдэд тойргийн мөнгө өгдөг тогтолцоог эсэргүүцдэг. Харин түүний оронд аль аймгийн аль салбарыг, хэрхэн бүсчилж хөгжүүлэх вэ гэдгийг судлаж гаргах ёстой. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд  Эдийн Засгийн хөгжлийн яамтай байх ёстой гэдгийг тусгасан. Энэ маш зөв зүйтэй яам байгуулагдсан. Том төслүүдэ хэрхэн санхүүжүүлж удирдах вэ гэдгийг энэ яам бодлогоор шийднэ. Миний гомдоллоод байгаа зүйл бол орон нутагт өгч байгаа төсөв. Мөн орон нутгийн хөгжлийн санд хувиарласан мөнгө. Манай аймагтай төстэй газар нутаг, хүн амтай аймгуудад 10 гаруй тэрбумыг төсөлөчихөөд Булган аймагт наймхан тэрбумыг олгохоор төсөвлөсөн. Ингэж шогийн хувиарлаж болохгүй. Яагаад ийм байна гэхээр янз бүрийн үзүүлэлт ярьдаг. Үнэхээр тэр үзүүлэлт, судалгаа нь муу байдаг юм бол тэр хуулиа өөрчил.

Үндсэн хуульд члгаварлаж болохгүй гээд заачихсан шүү дээ?

Харин тийм. Тэгэхээр хуулийн зөрчил үүсээд байна. Хүн ам, газар нутаг, алслалынхаа хувьд адилхан байхад ингэж ялгавартай хандаж болохгүй. Ямар сайд нарын халааснаас гаргаж байгаа биш. Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ

2023 онд шинэ бүтээн байгуулалтад төсөв тавиагүй. 2022 оны төслүүдээ гүйцээнэ гэсэн. Бүтээн байгуулалтад хэдий хэмжээний төсөв хэрэгтэй вэ?

Бүтээн байгуулалтад бол 39 тэрбум төгрөг тавьсан. Энэ хангалттай. Булган аймагт авто замын төсөл, сумдын ХАЛУУН УСНЫ БАРИЛГА гээд нэн хэрэгцээтэй олон төсөл үргэлжилнэ. Халуун усны барилга гэхээр л хэвлэлүүд намайг баахан бичсэн. Гэвч тэр чинь малчдад, сумын иргэдэд хэрэгтэй л байна шүү дээ. Дан ганц усанд ордог өрөө биш, угаалгын газар үсчин гээд цогц үйлчилгээний төв байгаа юм. Хотынхон сумын халуун усны барилга руу шагайх ч үгүй. Хөдөөний тулгамдсан амьдрал мэдэхгүй байж шүүмжилдэгээ болих хэрэгтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.