Хүүхдийн ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН судалгаа нэрийдлээр 133 сая төгрөг ҮРЭХ НЬ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-14

Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо муутай, судалгаа шинжилгээ нь ямагт зөрдөг болохыг Боловсролын яаамныхан ам уралдан ярьсан. Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” гэх нөлөөллийн аяныг өрнүүлж байгаа ч ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ байна! Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцид манай улс 2001 онд, Ажилд авах насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенц 2002 онд тус тус нэгдсэн. Ажилд авах насны доод хязгаар-15 нас (бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх) Хөгжиж буй орон - эхний үед 14 нас гэж олон улсад үздэг.

Тэрчлэн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар” гэх том нэртэй, олон ажилтантай чадваргүй байгууллагатай. Энэ байгууллагын үндсэн үүрэг нь хүүхдийн эрхийг хамгаалах. Гэтэл тэд 108 утас ажиллуулахаас өөр зүйл хийдэггүй. Хичнээн хүүхэд сургуульгүй, хичнээн хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлдэг, хичнээн нь эцэг эхийн хараа хяналтаас ангид вэ гэдгийг уг нь тооцоод гаргачихсан байх ёстой байгууллага.

Тэд үндсэн ажлаа хийж чаддаггүй учир статистикийн байгууллагаас их мөнгө зарлагадаж “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 2021-2022” гэсэн судалгааг хийх гэнэ. Уг нь хариуцсан яамных нь бүртгэлийн санд энэ мэдээлэл бэлэн байгаа. Төрийн байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажиллаж бэлэн мэдээллээ нийтэд хүргэж болох байтал ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ шаардлагагүй зүйлд зарцуулж, судалгаа нэрийдлээр хийдүүлж байгаа нь наанаа ажил хийсэн мэт харагдавч цаанаа төрийнхөө түшээдийг хуурч байгаа үйлдэл юм.

Үндэсний статистикийн хорооноос хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн судалгааг гаргалаа ч түүнийг таслан зогсоож чадахгүй. Ямартай ч төрийнхөнд баримжаа тоо хэрэгтэй учир ийнхүү 133 сая төгрөг төсөвлөжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.74.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.