Улаанбаатар хотын ТҮГЖРЭЛ, ЯДУУРАЛ, АВЛИГАЛЫГ Японд 30 саяар, Солонгост 15 саяар СУРТАЛЧИЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-18

Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчилан таниулах нэрийдлээр өнгөрөгч 09 дүгээр сард үр дүнгүй хөрөнгө зарцуулалт гаргажээ. Манайх шиг хотын төвдөө бөөгнөрч, ТҮГЖРЭЛ, ЯДУУРАЛ, АВЛИГАЛ, ХОРТ ХАВДРААРАА дэлхийд тэргүүлдэг улсыг олон улсад сурталчилах нь хотын дарга Д.Сумъяабазарын ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАХ бодлго гэхэд хилсдэхгүй. Төрийн сайд нь ядуу иргэдээ “УЛНЫ АЙЛ” хэмээн доромжилж шившиглэж байгааг олон улс, цахим хөгжсөн энэ нийгэмд төвөггүй олод мэдчихнэ. Хөгжлөөрөө, төрийн албан хаагчдын ёс зүйн үзүүлэлтээрээ тэргүүлдэг ЯПОН улсын ТОКИО хотод “Улаанбаатар хотыг сурталчилах” арга хэмжээнд 29 сая 50 мянган төгрөг, Солонгос улсын КBS  телевизээр Улаанбаатар хотыг сурталчилах нэвтрүүлэг хийх ажилд 15 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Улаанбаатар хотыг олон улсад сурталчилан таниулах ганц ч гоц гойд, гоё тансаг зүйл байхгүй. Ядаж л ТҮГЖРЭЛЭЭРЭЭ ХОЁР ХУВААГДАН ХЭРЭДЭЖ, том төслөө гацаачихсан. Хүүхдүүд нь замаар гарч явахдаа л автомашинд дайруулаад бэртэж гэмтдэг. Өвөл нь УТААНД хордож, зун нь БОРООНЫ УСАНД живдэг, эрүүл аюулгүй, амар тайван бус энэ хотыг гадаад сурталчилах шаардлага байхгүй гэдгийг хотын иргэд дуу нэгтэй дэмжинэ.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд “15.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглоно” гэсэн нь бий. Мөн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ гэсэн заалт бий.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх харамсалтай нь ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧЖЭЭ!! Иргэд нь улам ядуурч, УЛНЫ АЙЛ хэмээн цоллуулж байхад МАНай хотын дарга нар татвар төлөгчдийнхөө мөнгөөр УРАЛДААН ТЭМЦЭЭН, НААДАМ НАРГИАНД зарцуулсаар л байгаа нь ЗУДНААР НОХОЙ ЗООЛНО, БУЯНААР ЛАМ БАЯЖИНА гэгчийн үлгэр болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.210.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.