88 хувь нь бохирдсон Улаанбаатар хотын хөрсийг дахин СУДЛАХАД 120 сая төгрөг зарцуулах аж!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-20

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байхад түүний багийнхан  “НИЙСЛЭЛИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ СУДЛАЖ” гаргасан байсан. Тодруулбал, Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна. Хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ногоон байгууламж маш чухал нөлөөтэй. Нийслэлд хавар, өвөл болгон халиа үүсдэг.  Газарзүй геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын хүрээлэнтэй хамтран айл өрхийг мөсөнд автуулж, зудын байдалтай болгодог халианы эх үүсвэр, шалтгааны талаар судалсан” хэмээн одоогийн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хэлж байв.

Тэрчлэн ШУА-ийн Газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэд “УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ БОХИРДОЛ” –ыг судлаж хөрсөнд агуулагдаж буй хүнд металлууд (Pb, Cr, Cd, Ni, Zn, As, Se, B), нян бактери (E.coli, Cl perfringens, Proteus, Citrobacter), сульфат (SO­4), аммони (NH4), нефть бүтээгдэхүүн зэрэг бохирдуулагч бодисуудын агууламж тархалтын дүн мэдээллүүд дээр үндэслэн нийслэл хотын хөрсний бохирдлын түвшинг тогтоосон. Харгиа цэвэрлэх байгууламж, хотын агаарын тоос, дотоод орчин байшин барилга, голын хагшаас хурдасны бохирдлын судалгааны дүн материалууд энэ бүтээлд орсон.

Гэтэл хотын дарга Д.Сумъяабазарын багийнхан дахин ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГАА ХИЙХ нэрийдлээр татвар төлөгчдийн 120 сая төгрөгийг ЗАРЛАГАДАХ ТЕНДЕР зарлажээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.39.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.