4.5 тэрбумаар шинэчилсэн ЖОРЛОНГ чинь харъя. Б.Бат-Эрдэнэ сайдаа!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-21

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд “агаар орчны бохирдлыг буруулах үндэсний хороо”-ны ажил багтдаг. Б.Бат-Эрдэнэ сайд нэг хэсэг энэ хороог тэргүүлж байсан бол саяхнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн удирдлагад очсон. Тус хорооны хийдэг ажил нь Улаанбаатар хотын гэр хорооллын 210 мянган өрхөд "зөв галлагаа заах", "зуслангийн бүс орчмын айлуудын МОДОН ЖОРЛОНГ шинэчлэх", "тамхины иш түүх, айлуудын яндан хөөлөх" зэргээс хэтэрдэггүй.

Б.Бат-Эрдэнэ Засгийн газраас үүрэг даалгавар авсны дагуу сүүлийн үед “ЖОРЛОН СОЛИХ” ажилд ханцуй шамлан орсон. Хот хөдөө, хаана л бол хаана сайдын буулгасан лүндэнгийн дагуу өмхий үнэртэй МОДОН ЖОРЛОНГ солих, буулгах ажил идэвхтэй өрнөөд буй. Б.Баделхан гишүүн Барилга хот байгуулалтын сайд байхдаа Төв цэвэрлэхийн өмхий үнэрийг дарах ажлыг Засгийн газрын тэргүүнийхээ өмнө “хар толгойгоороо хариуцаж” ажиллахдаа “БААСНЫ БАДЕЛХАН” гэдэг алдар хүртэж байсан удаатай. Тэр хариуцсан ажлаа үнэхээр сайн биелүүлж, төв цэвэрлэхийн үнэрийг үтэр түргэн дарж, шинэ байгууламжийн ажлыг эхлүүлээд дараагийн сайддаа ажлаа хүлээлгэж өгсөн.

Ард түмэнд таалагдах гэж ПОПОРЧ явдаг Б.БАТ-ЭРДЭНЭ сайд Х.Баделхан сайдын тэр туршлагаас судлаж “ЖОРЛОНГИЙН ШИНЭЧЛЭЛ” –ээ тултал нь хийж, 2022 онд төсөвлөгдсөн 4,5 тэрбум төгрөгийн НҮХЭН ЖОРЛОНГ ШИНЭЧЛЭХ тендерээ амжилттай хэрэгжүүлэх нь чухал байна. 2021 онд энэ ажилд ДОЛООН ТЭРБУМЫН ТӨСӨВ батлаж байсан. 

Хөрсний бохирдол гэдэг бол Улаанбаатар хотын хувьд анхаарах ёстой ажил. 88 хувь нь бохирдож НЯН, ХӨГЦ, МӨӨГӨНЦӨР тогтсон хөрсийг хамгаалах нь чухал ажил. Тийм ч учраас тус яамнаас 2022 оны 05 дугаар сарын 10 нд их хэмжээний мөнгөн дүнтэй тендер зарласан байх. Гол нь энэ төсөл нь хэдэн хувь биелэсэн бэ гэдэг л чухал. Гэр хорооллын айл өрхүүдийн “НҮХЭН ЖОРЛОНГ ШИНЭЧЛЭХ” гэх агуулгаар их хэмжээний мөнгө тавиулж түүнийгээ “буруу гараар эргүүлдэг” юм биш байгаа гэсэн хардлага олон нийтийн дунд байна.

Иймд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүдийн ажлын тайлантай танилцаж, үр дүнг нь харъя!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.204.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.