Нүхэнд “ХҮҮХЭД УНАЖ НАС БАРАХ” нь Налайхын Засаг Ч.Раднаабазарт ОГТХОНЧ ХАМААГҮЙ гэж үү!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-25

Дарга нарт оноо авч, гоё зурагтай халил ихтэй постероор сошиалд сэвүүлж байвал тэдэнд ядарсан иргэдийн амьдрал огтхон ч хамаагүй. Налайхынхан “Их уурхайн 100” жил гээд ид баярлаж, хутга тавилга мах огтолж, хундага тавилгүй дарс хүртэх зуур 16-19 настай хоёр жаахан хүү ТОГЛОЖ яваад УУРХАЙН НҮХЭНД УНАЖ амь эрсэдсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “ХҮН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ” гэж онцгойлон заасан байдаг. Хэн хаана амьдрахаас үл хамааран төр засгийн удирдлагууд иргэдээ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ. Гэвч Налайх дүүргийн удирдлагууд тийм нөхцөлөөр хангаж чадаагүй нь ОГЦРОХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ болсон.

Дүүргийнхээ ИТХ-ын даргаар захирамж гаргуулаад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ГУРВАН САЯ ТӨГРӨГ аваад чимээгүйхэн “халаасалчихсан” нөхөр. Тодруулга авахаар очиход “Би аваагүй, мэдэхгүй” гээд мэлзэж байсан эрхэм. Хулгайч хүн юу гэж л “би хулгайлсан үнэн” гэж шууд хэлэх вэ дээ, эхэндээ үгүй л гэнэ. Гэхдээ аажимдаа үнэн мөн нь дотроод ирэхээр авсан, юунд үрсэн нь ч тодорхой болно.  

Ч.Раднаабазар даргын багийнхан Налайхын иргэдийн амь насыг золиослож байгаа бололтой. Хамгийн сүүлд л гэхэд ямар ч бэлтгэл, анхааруулгагүйгээр өрхүүдэд сайжруулсан түлш хүчээр түлүүлсэн нь хоёр ч иргэний алтан амийг авч одоход хүргэсэн бололтой. Угаартаж, бие нь муудсан олон иргэн байгаа ч дүүргийн шуурхай штабаас “нууцлаж байгаа” гэдгийг эх сурвалж хэлэв. “Таван толгой түлш” ХХК-иас ослын талаар тодрулуахад үгүйсгээгүй ба тэрчлэн “шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна” гэсэн юм. Тэгэхээр нам засгийнхаа бодлогыг хэрэгжүүлэхийн тулд “иргэдийнхээ амь  насыг золиослосон” байж ч магадгүй. Ямартай ч Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь Засаг даргынхаа энэ явуургүй бодлогыг ЭРС ШҮҮМЖЛЭЭД ЭХЭЛСЭН БАЙНА лээ. Төрийн бодого ч гэж “хошин шог”. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хүн нас барсан хойно “угаар мэдрэгч хэрэгтэй” гэдгийг гэнэт санаж, ХЯТАДААС ЗАХИЖ авчирсан чинь БАТЕРЕЙ нь тусдаа ирсэн аж. Налайхын удирдлагуудын бодлого “үхрийн баас шиг савирч” явсаар одоо л нэг юм бөөгнөрч, айлууд нь УГААР МЭДРЭГЧНИЙ БАРАА харах нь. Монголын ухаан хойноо гэж энэ.

Төрийн хэмнэлтийн хууль гэж нэг том хууль улс орон даяар хэрэгжиж буй. Задарсан дарга нарт даруулга мэт энэ хуульд Ч.Раднаабазар даргын багт хүрч үйлчлэхгүй байга нь харамсалтай. Татвар төлөгчдийн мөнгөөр “Би ийм ажил хийсэн. Одоо гоё болгоно” хэмээн өөрийгөө РЕКЛАМДАХ арга хэмжээ зохион байгуулжээ. Тодруулбал, “Засаг даргын явуулын өргөө” гэх нэртэй уулзалтыг зохион байгуулжээ. Зөв. Хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах нь зөв жишиг. Гэхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР “ЛЕД ДЭЛГЭЦ, БИЧГИЙН ЦААС”, ПРИНТРИЙН ХОР”, СКОЧ зэргийг худалдан авсан байна.

 Мөн өөрийн багийн нөхөд болох ХОРООДЫНХОО ЗАСАГ ДАРГА НАРЫГ “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛД ХАМРУУЛАХ, Тамгын газрын дарга нараа сургалтад хамруулах зэргээр иргэд рүү чиглэсэн бус, өөрийн баг хамт олондоо төсвийг үрсэн захирамжийг гаргасан байна. Дарга нарын сэтгэл МӨНГӨ ҮРЭХЭД төвлөрч байхад төрдөө гологдож, засагтаа мартагдсан хүүхдүүд УХСАН НҮХЭНД УНАЖ АМЬ ЭРСДЭХ НЬ энүүхэнд аж.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.57.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.