1072 хувьцааны мөнгийг ХАДГАЛАМЖИД байршуулж ХҮҮ –г нь эргэлдүүлж МӨНГӨ УГААДАГ уу
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-03

Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн АН иргэн бүрд нэг саяыг, С.Баярын удирдсан МАХН-ынхан иргэн болгонд 1,5 сая төгрөг өгөх сонгуулийн амлалтыг 2008 онд дэвшүүлж байв. Тухайн мөнгө нь эх орны баялагаас хүртээх хувь болж таарсан. Тэгвэл энэ бодлого үргэлжилж явсаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа болж хувирсан.

Тэрчлэн "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашиг 1,072 хувьцааны мөнгийг олгосон. Иргэдийн зарим нь хувьцааны ногдол ашиг гэж авсан. Сүүлийн мэдээгээр 2 сая 511 мянган иргэн 1072 хувьцаа эзэмших эрхтэй байгаа. Үүнээс 300 мянган иргэн хувьцааны дансаа банкны данстайгаа холбосон байна. Өөрөөр хэлбэл  2 сая 200 мянган хүн банкны данс хадгалагдаагүй байна. Нийт хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс хувь хүний орлогын   албан татварын тухай хуулинд заасны дагуу 10% татвар суутгагдан, нэгж   хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгосон.

Тэгвэл “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д хадгалагдаж байгаа иргэдийн хувьцааны мөнгийг Сангийн сайд Б.Жавхлан албан тоот гаргаж Төрийн банкинд 1,5 тэрбумыг нь гурван сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй ХАДГАЛУУЛЖ байна. Тухайн мөнгө нь ард иргэдийн хувьцааны дансан дахь мөнгө бөгөөд хүүг нь юунд зарцуулж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч иргэдийн хувьцааны ногдол ашиг гэж 2022 онд лав тараагаагүй. Энэ нь 1072 хувьцаа эзэмшигчдийн мөнгийг “УГААЖ БАЙГАА” үйлдэл байхыг үгүйсгэхгүй юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.