Нэг ИХ НАЯД төгрөгийг Хотын ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР  юунд зарцуулсан бэ
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-10-30

383 жилийн түүхтэй нийслэл Улаанбаатар хотын үе үеийн дарга нараас өнөөгийн хотын дарга Д.Сумъяабазар хамгийн их төсөвтэй, “баян дарга” бочлихоод буй! Бод доо, өөрийн бодлого шийдвэр, захирамж тушаалаа РЕКЛАМДУУЛАХ гэж “ХОЁР ТЭРБУМ” төгрөгийг зарцуулах захирамж гаргачихаад сууж байгаа нэгэн. Уг улсын наадмын дэвжээнд зодоглож явсан АВАРГА маань “АВРАЛ ИРЭЭД ХУЛГАНЫ НҮХЭНД нуугдчихсан” байгаа нь хөөрхий.

Тэр өөрөө л “Би нүх болгон руу гүйж ордог хулгана биш” гэж хэлсэн. Гэвч бодит байдал дээр “түгжрэл, ядуурал, авлигал, ашиг сонирхол” гэсэн ХУЛГАНЫ НҮХЭНД өөрөө гүйгээд орчихсон байж. Хувь тавилан гэж энэ байх. “Би шүүмжлэлээс айхгүй байна, яагаад гэвэл би СУМЪЯАБАЗАР учраас” гэж Засгийн газрын хуралдааны үеэр “АМ АЛДЧИХСАН”. Аавын хүү үг даадаг, арвайн гурил ус даадаг гэдэг дээ!!

Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд ХАМГИЙН ИХ МӨНГИЙГ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ЗАРЦУУЛСАН “ХОТЫН ДАРГА” гэдэг хар түүхэнд нэрээ үлдээх нь гарцаагүй болчихлоо. Дээрээс уруудаж ирэхдээ НИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр “ХҮН намынхаан, надад “замын түгжрэл бууруулах” та нарынхаас ч илүү супер төлөвлөгөө байгаа” хэмээн ТОМОРЧ байв. Гэвч бүтэн гурван жил боллоо. Нэг киломерт зам ч шинээр баригдсангүй.

Засгийн газраас 420 тэрбумын “БЭЛЭГ” түүнд өгсөн ч, түгжрэл буурсангүй. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр  ТУЛГУУРТ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ хурдны галт тэрэг барьж ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДНЭ гэсэн ч 2023 оны улсын төсөвт уг төслийг эхлүүлэх, ТЭЗҮ хийх мөнгө суусангүй.

Тэрчлэн өмнөх онд Засгаас өгсөн 420 тэрбумын ЗАРЦУУЛАЛТ  ч ил биш байна. Хаана ямар зам, ямар гудамж талбайг өргөтгөж, замын аль хэсгийг шинэчилсэн нь тодорхойгүй. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ТЭР ИХ МӨНГӨ хаашаа орчихов. Иргэдийн хяналт, нэхэл шаардлага дутмаг болохоор төр даварсан шийдвэр гаргасан хэвээрээ л байна. Д.Сумъяабазар дарга 2022 онд 1 их наяд 311 тэрбум 170 сая 372 мянган төгрөгийг зарцуулахаар НИТХ-аар төсвөө батлуулсан.

Автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд 2022 онд 840 тэрбум төгрөгийг төсөвлөсөнөөс 416 тэрбум 260 саяыг түгжрэл бууруулахад, 270 тэрбумыг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд тус тус зарцуулахаар болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.189.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.