ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН сэргийлэхийн оронд ХУУЛЬ ЗӨРЧИЖ, НЭГНЭЭ УРАМШУУЛЖ буй нь “ГЭМТ ХЭРЭГ” биш гэжүү!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-12

Монгол улсад ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ гэж данхар бүтэцтэй том байгууллага бий. Гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэдэд амар тайванамьдрал бий болгох зорилготой энэ байгууллагад улсын төсвөөс өч төчнөөн тэрбум төгрөг төсөвлөдөг ч харамсалтай нь ТАНИЛ ТАЛ, НАЙЗ НӨХДИЙНХӨӨ компани, аж ахуй, төрийн бус байгууллагуудад гэрээ хийж УГЖИЖДДАГ санхүүжүүлэгч байгууллага болчихсон.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үндсэн чиг үүргийн хүрээнд Цагдаагийн байгууллага хариуцдаг ч хажуугаар нь төсөв мөнгө сул урсгасан нэгэн байгууллага ийнхүү бэхжээд удаж байгаа.

Гэвч гэмт хэргийн гарал буурахгүй, охид бүсгүйчүүд, хүүхэд залуучууд гэмт хэргийн золиос болж, хар тамхи, залилах, дээрэмдэх, хүчирхийлэх үйлдлүүл нэмэгдсээр байна. Тус зөвлөл ч бас ХУУЛЬ БУС ЗҮЙЛ хийсээр, түүнийгээ өөгшүүлсээр, ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ зөрчсөөр байгаа нь анхаарал татаж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх;”

15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх;

15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх гэсэн заалтууптыг тус тус зөрчжээ.

Тодруулбал 2022 оны 10 сарын 14-нд алба хаагчдын сургалт зохион байгуулсан. Ингэхдээ нэг эзэнтэй хоёр өөр төрийн бус байгууллагад гүйлгээ хийж, мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ нь ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА юм. Ингэхдээ “Их Монголын иргэн” НҮТББ, “Жилкер туульч” НҮТББ-иас авсан сургалтын гэрээг Н.Оюунгэрэл гэдэг хүний байгууллага руу шилжүүлсэн нь АЛДАА ГАРСАН бололтой!

Хоёрудгаарт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15,2,4-ийг зөрчиж 15 сая 228 мянган төгрөгөөр “САНКО МАРКТИНГ МОНГОЛИА” ХХК-иас хоёр талтай хэвлэгч, хувилагч принтер худалдан авсан байна.

Гэмт хэргийн гаралт, тоо буурахгүй, хүүхдүүд хүчирхийллийн золиос болсоор байхад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн УРАМШУУЛАЛ гэж дарга нараа, ажилчдаа ШАГНАЖЭЭ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.92.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.